Б.Хурцыг батлан даалтад гарах боломжтой гэв | News.MN

Б.Хурцыг батлан даалтад гарах боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг батлан даалтад гарах боломжтой гэв

Их Британийн  тусгай албаныханд баривчлагдсан ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцыг батлан даалтад гаргах хүсэлтийг манай талаас тавиад багагүй хугацаа өнгөрч буй. Хэрэв түүний эхнэр Ү.Сарнайг Лондонд түр хугацаагаар оршин суувал батлан даалтад гарах хүсэлт нааштай шийдэгдэх бололтой.Одоогоор Монгол Улсад суугаа  Их Британийн Элчин сайдын яаманд  хандан Б.Хурцын гэр бүлийнхэн виз хүссэн ч  өнөөдрийг хүртэл  удааширч байгаа талаар албаны эх сурвалжийн мэдээлэл байна.  Хэрэв виз олгогдвол   ирэх  оны нэгдүгээр сарын 5-нд болох шүүх хурлаас өмнө гэр бүлийнхэн  нь Лондонг зорих бөгөөд  шүүх хуралд өмгөөллийн үйл ажиллагаа явуулж буй компаниас манай улсын иргэнийг  батлан  даалтад гарах асуудлыг  нэлээд шаргуу тавих гэнэ.Дашрамд дурдахад Лондон зорьсон ажлын хэсгийнхэн энэ сарын 17-ны өдөр эх орондоо иржээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж