Хойд Солонгос Өмнөд Солонгос руу гал нээв

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос Өмнөд Солонгос руу гал нээв


Хойд Солонгосын талаас өнөөдөр Өмнөд Солонгос руу их буугаар гал нээсэн талаар Өмнөд Солонгосын Yonhap мэдээллийн агентлаг мэдээлжээ. Энэ үеэр Өмнөд Солонгосын дөрвөн цэрэг шархдсан талаар мөн мэдээндээ дурдсан байна. Орон нутгийн цагаар 14.30 цагийн үед анх гал нээсэн бөгөөд хүн ам суурьшсан Өмнөд Солонгосын арал руу 200 гаруй удаа их буугаар буудсан байна. Өмнөд Солонгосын цэргийн арми байж болзошгүй халдлагад бэлэн байх үүднээс байлдааны бэлэн байдалд шилжээд байгаа гэнэ. Түүнчлэн Yonhap агентлагийн мэдээлснээр тус улсын цэргийн арми сөргүүлж, 80 удаа их буугаар буудсанаас гадна сөнөөгч онгоцнуудыг хөөргөсөн гэнэ. Yonhap агентлагийн телевизийн мэдээгээр битүү утаа болсон дүрс, гэрэл зургийг нэвтрүүлсэн ч их бууны сум чухам ямар гай гамшиг учруулсан нь тодорхой харагдахгүй байжээ.
Дээрх хэрэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаж байна.

Видео үзэх

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж