Нүдний ханиадаар олон хүн өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Нүдний ханиадаар олон хүн өвчилжээ

Нүдний ханиад нь жилийн аль ч улиралд тохиолддог бөгөөд өвлийн улирлын сүүлээр, хавар, зуны эхний саруудад тахал хэлбэрээр олон хүнийг хамарч дэгддэг байна. Завхан аймагт гараад байгаа нүдний ханиад нь D төрлийнх бөгөөд 32 зүйлтэй, нэг өвчилсөн зүйлээрээ дахин өвчилдөггүй юм байна.  Шинж тэмдэг нь нүд улайх, усархаг нулимс гарах, нүд торж аргах, гэрлээс гялбах, салстад фалликул томорсон, цэгчилсэн цус харвах шинж тэм­¬дэг нь халд¬варын шинж гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Улиастай сумын хэмжээнд 34 хүн дээрх ханиадаар өвчилсөн байна. Энэхүү ханиад бохир гар, гар нүүрний алчуураас халдварладаг гэнэ. Иймд иргэд ямагт цэвэр байх нь чухал юм байна. Юун түрүүн гарын ариун цэврийг сайн сахихыг эмч зөвлөж байна.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж