Орон нутгийнхан төслийн үр шимийг хүртэж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Орон нутгийнхан төслийн үр шимийг хүртэж байна

Бэлчээрийг хаших, цөлжилтөөс хамгаалах, малчдыг хадлангийн нөөцтэй болгох боломж Завхан аймгийн Цэцэн-Уул суманд бүрджээ.
Энэ сум өмнө нь байгалийн хадланг Увс аймгийн Зүүн, Баруун туруун, өөрийн аймгийн Завханмандал, Тэс сумын тэжээлийн фондоос татаж авдаг байж.  Харин ирэх жилээс өөрийн сумын тэжээлийн 50 хувийг орон нутагтаа бэлдэх боломж бүрдэж байна. Учир нь Галуутайн голын Өлзийтийн худаг гэдэг газар ногоон тэжээл тариалснаар дахин ашиглах 100 тонн тэжээлийг авах нөхцөл бүрдээд байна.

“Тогтвортой амьжиргаа-II” төслөөр 2.5 сая төгрөгийн өртөгөөр “Бударгана” малчдын бүлэг 10 га талбайг хашиж хадлан тэжээлээ бэлтгээд байна. Түүнчлэн Завхан аймгийн   Тэс сумын төвийнхөн саяхан шинэ худагтай болжээ. Тус сумынхан өмнө нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй ёмкосноос ундны усаа авдаг байсан бол “Тогтвортой амьжиргаа-II” төсөлд хандсанаар цоо шинэхэн худагтай болсон байна. Шинэ худагтай болсноор өдгөө тус сумынхан эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хэрэгцээгээ хангах болжээ. Мөн шинэ худаг баригдсанаар хоёр ус түгээгч байнгын ажлын байртай болов.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж