Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Windows 25 нас хүрлээ

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй үйлдлийн систем болох Windows өнгөрөгч амралтын өдрөөр 25 нас хүрлээ. Microsoft-ын суут бүтээл Windows-ийн анхны хувилбар Windows 1.0 1985 оны арваннэгдүгээр сарын 20-нд “мэндэлж” байжээ. Харин 1987 онд Windows 2.0 худалдаанд гарч, улмаар 1990 онд Microsoft корпораци Windows 3.0 хувилбарыг гаргасан юм. Гэхдээ 1992 онд гарсан Windows 3.1 хувилбар нь Microsoft Windows-т зах зээлийн ноёрхогч байр суурийг авчирсан анхны хувилбар нь ажээ.

Microsoft корпораци үйлдлийн систем гаргахаар эртнээс төлөвлөж, ажиллаж эхэлсэн бөгөөд бүр анх 1981 онд “Interface Manager” гэх нэрээр үйлдлийн систем хөгжүүлэхээр ажилдаа оржээ. Билл Гейтс олон нийтэд энэхүү системээ танилцуулахдаа Windows гэж нэрлэсэн тухайгаа хожим нь 1983 онд зарласан байна.
Үүнээс хойш Microsoft-оос Windows 95 болон Windows NT-ыг танилцуулж, улмаар Windows 2000, Windows XP. Windows 7 системүүд шил шилээ даган мэндэлсэн билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж