Nokia C2-01, X2-01 загварын утсаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Nokia C2-01, X2-01 загварын утсаа танилцуулав

Дэлхийд тэргүүлэгч Финляндын Nokia корпораци шинэ загварын хоёр гар утсаа албан ёсоор танилцууллаа. Эдгээрийн нэг нь болох Nokia C2-01 загвар нь 3G системд ажиллах тус компанийн хамгийн хямд гар утас байх бол Nokia X2-01 нь QWRTY товчлууртай, үзүүлэлтийн хувьд ч дажгүй, боломжийн үнээр худалдаалагдах гэнэ.

C2-01 болон X2-01 загварууд хоёул Series 40 платформ дээр суурилах юм. Nokia C2-01 нь 2,0 инчийн QVGA дэлгэцтэй, 3,2 мегапикселийн камертай, Bluetooth болон microUSB оролттой. Хөгжим сонирхогчдод таалагдах уг гар утас 3.5 mm audio jack-аас гадна стерео ФМ радиотой ажээ. 2011 оны нэгдүгээр улиралд 70 еврогийн үнээр худалдаанд гарах C2-01 хар, шаргал болон цагаан өнгөний сонголттой юм байна.

Харин Nokia X2-01 загварын тухайд 2,4 инчийн QVGA дэлгэцтэй, QWERTY товчлууртай, VGA камертай, C2-01 загварын адил 3.5 mm audio jack-аас гадна стерео ФМ радиотой ажээ. Зул сарын баярын өмнө худалдаанд гарах энэхүү гар утас хар, саарал болон мөнгөлөг өнгөний сонголттой, 80 еврогийн үнэтэй байх гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж