Төв аймагт шүлхий гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Төв аймагт шүлхий гарлаа

Төв аймгийн Баянжаргалан сумын  зургаан хонинд, Баян сумын Өгөөмөр багийн нутагт 10 хонь, “Бөөрийн гол” гэдэг газарт нэг үхэр, гурван хонинд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол  илэрсэн тул сумдын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэмийг тогтоосон байна. Энэ талаар тус аймгийн Засаг дарга Ц.Энхбатаас тодруулахад “Энэ сарын 20-нд Баянжаргалан, Баян сумдын нутаг дэвсгэрт  малаас шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр “О” хэвшлийн шүлхий мөн болох нь батлагдсан тул өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өчигдрөөс Баянжаргалан, Баян, Баянцагаан, Эрдэнэ, Архуст, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Баян-Өнжүүл, Алтанбулаг, Зуунмод, Сэргэлэн  зэрэг 11 сумдад  вакцинжуулах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Шүлхийгэрэ мал өвчилсөн нутаг нь Говьсүмбэр аймгийн шүлхийн голомт  бүхий сумдтай хил залгаа байсан” гэв.

П.Наран  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж