Нарантуулын орчимд зохицуулалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Нарантуулын орчимд зохицуулалт хийжээ

Нийслэлийн нийтийн тээврийн газраас Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн замын хооронд  автозамын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус, троллейбус явдаг  болгоод хэдэж хонож байна. Үүнтэй холбоотойгоор Зүүн  дөрвөн замаас Нарантуул захын хооронд зорчдог бага оврын автобусны чиглэлийн хөдөлгөөний хязгаарлалт хийсэн. Дээрх хязгаарлалтыг микроавтобусны зарим нэг жолооч нарын зүгээс хүчтэй эсэргүүцсэн юм. Тухайлбал, уг замаар таван чиглэлийн  зургаан компанийн 64 микроны жолооч, кондуктор иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байсан аж. Эдгээр 64  микроны 24 нь 1996 оноос өмнө үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл байгаа гэнэ. Микроныхоны зүгээс тавьж байгаа шаардлага хязгаарлалтыг тодорхой хугацаагаар хойшлуулах, жолооч кондукторуудын нийгмийн даатгалын сүүлийн 10 жилийн асуудлыг шийдвэрлэж өгөх, түүнчлэн өр зээлийн асуудлыг дарахаас гадна микрог нь худалдаж авах аль эсвэл нөхөн олговор өг” хэмээн эсэргүүцэл илэрхийлснийг Нийтийн тээврийн газрынхан биелүүлэх боломжгүй гэж үзжээ. 

Тиймээс замын хязгаарлалттай холбогдуулан нарны замын хөдөлгөөний эрчмийг сайжруулахаар Захирагчийн ажлын алба,  Замын цагдаагийн газар, Нийслэлийн автозамын газартай хамтран дараахь ажлыг хийхээр төлөвлөжээ.  Үүнд Нарантуул болон Өгөөмөр  захууд нэг өдөр амардаг байсныг болиулах, Нарантуул захын төв хаалган дээр гэрлэн дохио байрлуулж,  захаас гарах нийтийн тээврийн автобусыг зүүн гар тийш эргүүлэх зохицуулалтын арга хэмжээ авах, шинээр автобусны буудал гаргах, Нарны замын урд хэсэгт байгаа хууль бус худалдаа наймааг цэгцлэхээр болсон байна. 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж