Японы мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын кюүшю башёгийн 10 дахь өдрийн барилдаан өнөөдөр болох билээ. Өнөөдрийн барилдаанд их аварга Хакухо М.Даваажаргал баруун жигүүрийн маэгаширагийн дөрөвт эрэмбэлэгдсэн Такэказэтай барилдах бол сэкиваки Какурюү М.Ананд озэки Барутотой барилдахаар оноолт таарчээ. Мөн өнөөдөр Асасэкирюү Б.Дашням /М2/ комүсүби Точиношинтой, Хакуба А.Өнөржаргал /М4/ Кимураяматай, Токүсэгава Б.Ганболд /М6/ Тоёоношиматай, Кёкүтэнхо Н.Цэвэгням /М9/ Гоэйдотой тус тус барилдах бол Тамаваши Б.Мөнх-Оргил /М8/, Токитэнкү А.Хүчитбаатар /М11/ нарын манай хоёр бөх хоорондоо барилдахаар учраа таарчээ. Түүнчлэн өнөөдрийн барилдаанд Моконами Г.Базарсад /М11/, Шотэнро Д.Нямсүрэн /М16/ нар хоорондоо барилдах бол Коорюү Э.Мөнх-Оргил /М15/ Бушуяматай барилдахаар оноолт таараад байна.