бухимддагаа илэрхийлж, “Монгол ингэж байгаад сөнөчихөөсэй” хэмээн
хэлж өөрийнхөө галзууг баталж билээ. Гэтэл орчин цагт улс орныг
сөнөөдөг инфляци гэж нэг гайхал байх юм. Хэрэв түүнийх нь тунг тааруулж,
маш болгоомжтой байхгүй бол ганц талхыг шуудай мөнгөөр авдаг ч бил үү,
шуудайгаар хувцас хийж өмстлөө ядуурдаг ч бил үү тиймэрхүү үр дүнг
амсдаг гэж сонссон. Тэгээд гадны сонин хэвлэл биднийг “ядуу байх
заяаных” гэж бичнэ гээд бод доо. Аймаар байгаа биз.
Олон Улсын
Валютын сангаас мэдэгдсэнээр манай улстөрчдийн сонгуулийн амлалт,
төсвийн хэт тэлэлт нь ирэх хавар гэхэд инфляцийг 20 хувьд хүргэж
мэдэхээр байгаа аж. Би бол 20 хувьд хүрэхээр яадгийг мэдэхгүй. Гэхдээ
ямар ч байсан их муу гэсэн. Гэтэл манай 76 эдийн засагч, “инфляци гэж юу
билээ. Тийм “шувуу” байдаг билүү?” гэх нь холгүйхэн явна. Аягүйтвэл
инфляци гурван оронтой тоонд хүрсэн ч байдал өөрчлөгдөхгүй дээ. Гэтэл
тэд айхгүй байхад бид айж аргаа барах нь хаашаа юм. Хайран цаг, хайран
сэтгэл санаа. Үүнийг бодож үс нь цайсан олон хүн бий дээ. Тэгэхээр
ерөөсөө инфляцийг мартацгаая. Эдийн засгийн ном ч уншихаа больж болох
юм. Бүр хэвлэхээ ч байя. Ингэвэл хойч үе маань ядаж энэ үгийг мэдэхгүй,
зовохгүй байж гялайна. Инфляци гэж хэлсэн хүнийг загнасан ч яадаг юм.
Тэгээд гадагшаа хүүхдээ сургуульд явуулахдаа эдийн засгийн чиглэлээр аль
болох сургахгүй байя.
Одооноос эхлээд хишиг халамжаа харамгүй
цацаж болно, улстөрчид өө. Яагаад гэвэл инфляцийг мартах гэж байгаа
болохоор. Тэгээд ч хүмүүст өгөөд байгаа 50, 60-хан мянган төгрөг чинь
хүрэлцэхгүй байна. Анхнаасаа үүнээс илүүг өгнө гэсэн шүү дээ. Тиймээс
тэр мөнгөө авъя. Инфляци уу? Зүгээрээ түүнийг мартчисан.
Т.ЕСӨН-ЭРДЭНЭ
Зохиогчийн эрх:
"Улс төрйин тойм" сонин