Төсвийн алдагдал 9.8 хувиас илүү гаргахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Төсвийн алдагдал 9.8 хувиас илүү гаргахгүй гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан завсарлаж, бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. Тус бүлэг 2011 оны нэгдсэн төсвийг авч хэлэлцээд төсвийн алдагдлыг 9.8 хувиас илүү гаргахгүй байх гэсэн шийдэлд хүрчээ. Хоёр намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгүүдээс гаргасан саналаар бол төсвийн зардал одоо 500 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Ажлын хэсгүүд энэхүү зардлаа хаа хаанаа танах тал дээр анхаарч, 93 тэрбум төгрөгт хүргэвэл алдагдлыг дээр заасан хэмжээнд барих бололцоо бүрдэх гэнэ. Энэ асуудлыг  үдээс хойш хоёр намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийнхэн уулзаж, эцэслэн шийдвэрлэх юм байна.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж