Томуугийн A(H3N2) вирус ноцтой биш гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Томуугийн A(H3N2) вирус ноцтой биш гэв

Монголд томуугийн A(H3N2) вирусийн өвчлөл гарсан талаар бид мэдээлсэн. Өнгөрсөн долоо хоногт шинжилсэн томуугийн нийт 159 сорьцноос, 11 сорьцод нь томуугийн A(H3N2) вирус тодорхойлогджээ. Энэ A(H3N2) нь томуу өвчин үүсгэдэг нэг төрлийн вирүс бөгөөд манай улсад 2008 оноос хойш бүртгэгдэж байгаагүй гэж мэргэжилтнүүд хэлж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Олон нийттэй харилцах  албаны дарга  Ч.Уртнасангаас  А  хүрээний /Н3N2/ вирусын дэгдэлтийн талаар тодруулахад “A(H3N2) вирус нь  томуугийн нэг төрлийн вирус бөгөөд манай улсад 2008 оноос хойш бүртгэгдэж байгаагүй. Тухайн үед цөөн тооны хүн уг вирусээр өвчилсөн болох нь шинжилгээгээр тогтоогдож байсан. Хүн амын ихэнх нь уг вирусын эсрэг дархлаагүй буюу дархлаа сул байгаа тул энэ вирусээр үүсгэгдсэн томуугийн дэгдэлт гарвал олон хүн томуугаар өвчлөх магадлалтай. Гэхдээ уг вирус нь А хүрээний H1N1 вирусын адил  ноцтой, хоруу чанартай, хурдан тархдаггүй.   Гэвч иргэд ханиад томуугаар өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулах арга хэмжээг сайтар авч чадвал, энэ төрлийн томуугийн вирусаар халдварлахгүй байх боломжтой” гэв. Энэхүү вирус нь томуугийн нэг төрлийн өвчин үүсгэгч гэдэг утгаараа ханиад  томуугаар өвчлөхгүй байх, энгийн ханиадны эмчилгээ хийж болохыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж