Голомтын ойр байгаа малыг вакцинжуулна

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Голомтын ойр байгаа малыг вакцинжуулна

Шүлхийн голомттой хамгийн ойр байгаа
Багануур дүүрэгт 122 мянган малыг бүрэн вакцинжуулахад 10 хоногийн
хугацаа хэрэгтэй гэж тус дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир хэлж байна.
Өнгөрсөн бямба гаригаас эхэлсэн вакцинжуулах ажил 10 хувьтай яваа аж.
Багануур дүүрэг дөрвөн хороотой. Дүүргийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа
явуулж буй мал эмнэлгийн дөрвөн байгуулагаар дамжуулан шүлхийгээс
урьдчилан сэргийлэх ажил хийж байгаа гэнэ.  Хамгийн хол нутаглаж буй
малчид гэхэд дүүргээс 100 гаруй км газар өвөлжиж байгаа тул
вакцинжуулахад цаг хугацаа их шаардаж байгаа гэнэ.  Тус дүүрэг хамгийн
түрүүнд Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Хэрлэнбаян-Улаанд оторлож буй
малчдынхаа малд шүлхийн вакцин тарьжээ. Мөн Төв аймгийн Мөнгөнморьт буюу
хөвч рүү гарсан малчдын малд ч тарилга хийхээр төлөвлөсөн байна.
Хэрлэнгийн постод 24 цагийн хамгаалалт гаргаж, малын гаралтай түүхий эд
оруулахгүй байх, гарал үүслийн бичгийг сайтар шалгаж байгаа юм байна.
Тус дүүргийнхэн  хот руу шүлхий оруулахгүй байхыг хичээж байгаа гэнэ.
Үүнд шүлхийн голомттой ойр байгаа  малаа  хамгийн түрүүнд вакцинжуулж,
гаднаас нь дотогш хумих байдлаар ажиллаж байгаа аж. 

Н.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж