Дэд ерөнхийлөгч асан Б.Энххуягийг хорьжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Дэд ерөнхийлөгч асан Б.Энххуягийг хорьжээ

Анод банктай холбогдох хэрэгт Монголбанкны  банкны дэд ерөнхийлөгч асан Б.Энххуягийг яллагдагчаар татсан тухай өнгөрсөн долоо хоногт бид мэдээлсэн. Зарим эх сурвалжийн мэдээллээр Б.Энххуягийг энэ сарын 19-ны өдөр Ганцхудаг дахь урьдчлан саатуулах төвд хорьсон  тухай мэдээлэл байна. Түүнийг  албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад онц  их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Уг хэрэгт  Анод банкны эрх бүхий албан тушаалтнуудыг  найдваргүй зээл олгосон, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг сонгуульд зарцуулсан гэх үндэслээр шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж