“Галдан бошгот” кино концерт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

“Галдан бошгот” кино концерт боллоо

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өчигдөр төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболдын “Галдан Бошгот” симфони, кино концерт боллоо. Энэхүү концертыг Хүннү гүрэн үүссэний 2200 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн хүрээнд хийж байгаа аж. Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд нь анх удаа тайлан тоглолтоо хийж байгаа бөгөөд тэрбээр энэ концертоороо “Галдан бошгот” хааны түүхийг хөгжмийн хэлээр өгүүлсэн юм. Тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт “Галдан Бошгот” хааны дөрвөн ангит симфони, кино концертыг толилуулсан бол хоёрдугаар хэсэгт төрийн шагнал хүртсэн дан хөгжмийн бүтээлүүд нь эгшиглэв. Концертод Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжим, урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү, “Баян Монгол” жааз найрал хөгжим, соёлын тэргүүний ажилтан, удирдаач Б.Нямдорж, “Мишээл” хамтлаг, Хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж