Байгаль орчны ТББ-ууд зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Байгаль орчны ТББ-ууд зөвлөлдөнө

Төрийн захиргааны төв байгууллагуудаас Байгаль, орчин аялал жуулчлалын яам анхлан салбарын хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг иргэний нийгмийн байгууллагуудынхаа оролцоог идэвхжүүлж, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах төвшинд төлөөллийг нь оруулсан юм. Тус яам 2008 онд нийслэл хот, орон нутгийн 370 гаруй төлөөлөгч оролцуулсан  Монголын байгаль орчны ТББ-уудын улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байсан. Анхдугаар зөвлөгөөний үр дүнд Монголын байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ) байгуулагдан ажиллах болсон.

Хоёр дахь удаагийн зөвлөгөөн энэ сарын 24,25-нд болох гэж байна. Монголын байгаль орчны ТББ-ын улсын II зөвлөгөөний үеэр БОАЖ-ын сайд Л.Гансүх “Олон нийтэд түшиглэсэн байгаль хамгаалал, үйл ажиллагааны шинэчлэл” сэдвээр, Монголын байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн тэргүүн Ж.Батболд “Байгаль орчны төрийн бус байгууллагуудын төлөвшил, цаашдын чиг хандлага” сэдвээр, МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн А.Бакей “Монгол Улсын байгаль орчны өнөөгийн төлөв байдал, түүнийг хамгаалахад төрийн бус байгууллагуудын оролцоо” сэдвээр, Байгаль орчны шинэчлэл төсөл, жижиг төслийн хөтөлбөрийн зохицуулагч Н.Эрдэнэсайхан “Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх боломж” сэдвээр илтгэл тавина.

Үндсэн илтгэлүүдийн дагуу “Уул уурхай-байгаль орчин”, “Хүрээлэн буй орчин, иргэний нийгмийн хяналт”, “Иргэдийн экологийн боловсрол-ТББ-ын оролцоо” зэрэг сэдвийн дор байгаль орчны тулгамдсан асуудлаар салбар хуралдаанууд болох ажээ.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж