Razer Nostromo gaming keypad – Жинхэнэ PC Gamer-т байх ёстой хэрэгсэл | News.MN

Razer Nostromo gaming keypad – Жинхэнэ PC Gamer-т байх ёстой хэрэгсэл

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Razer Nostromo gaming keypad – Жинхэнэ PC Gamer-т байх ёстой хэрэгсэл

Өөрийнхөө компьютер дээрээ сүүлийн үеийн тоглоомууд тоглодог хүмүүсийн хувьд байдаг нэг асуудал бол keyboard билээ. Keyboard бол үндсэндээ текст шивэхэд л тохиромжтой болохоос тоглоом тоглоход тийм ч онц байдаггүй. Яахав shooter юм уу олон товч хэрэглэх шаардлагатай World of Warcraft гэх мэтийн тоглоомуудад бол Joystick, Gamepad-уудыг бодоход арай илүү.

Харин PC тоглоомчдод зориулсан хэрэгслүүд үйлдвэрлэдэг Razer энэхүү Gaming Keypad-ыг 11 сарын 29-өөс худалдаанд гаргах гэж байна. Razer Nostromo нэртэй уг keypad төхөөрөмж нь хэлбэр хийцийн хувьд маш үзэмжтэй, содон бөгөөд зөвхөн тоглоом тоглоход хэрэглэх, бүрэн програмчлагддаг 16 товч, бугуйн тавиур, зүг чиг заах 8 товчтой. Мөн тоглох тоглоом бүртээ зориулан 8 өөр төрлөөр товчнуудын програмчлалыг нь өөрчилж болох бөгөөд нэгээс нөгөөд нь маш хурдан шилжинэ. Худалдаанд 69.99$-ын үнээр гарч байгаа юм байна. Зургийг ЭНД дарж сонирхоорой.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж