
тасалдуулахад хүргэв.
Норвегийн нийслэлд шагналаа авахаар ирэх ёстой түүнийг Хятад шоронгоосоо суллаагүй, ёслолд оролцох урилгыг есөн орны Элчин сайд нар хүлээн авахаас татгалзсан зэрэг нь энэ жилийн ёслолыг тасалдуулахад хүргэж байна. Хятадын улс төрийн хоригдол Лю Сяобод шагнал олгож буй нь ОХУ, Казахстан, Куба, Морокко, Ирак, Хятад зэрэг орны дургүйцлийг төрүүлж байгаа юм.
Нобелийн хороо үүнийг Хятадын шахалтаар хийсэн улс төрийн шийдвэр гэж үзсэн байна. Учир нь Нобелийн энх тайвны 2010 оны шагналтан, тэрслүү үзэлтэн Лю Сяобо нь эх орондоо БНХАУ-ын төрийн бүтцийг унагах гэсэн хэргээр өнгөрсөн оноос эхлэн 11 жилийн ял эдлэн хоригдож байгаа юм. Олон орны засаг төр Люг шагналаа авахад нь суллахыг Хятадаас уриалсан боловч эрх баригчид нь түүнийг суллан явуулахаас татгалзан эрүүгийн гэмт хэрэгтэн гэж байгаа билээ.
«Элчин сайд нарыг Нобелийн шагнал гардуулах ёслолд очиход нь улс орон шахалт үзүүлсэн ийм тохиолдлыг би огт мэдэхгүй юм байна” хэмээн Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа Нобелийн хорооны нарийн бичгийн дарга Гейр Люндестад дурдсан байлаа. Түүний хэлснээр БНХАУ-ын иргэнд шагнал гардуулах тухай шууданг Хятадын тал нээлгүйгээр буцаасан байна. Нобелийн хорооны мэдэж байгаагаар БНХАУ-ын Гадаад хэргийн яам бусад орнуудын Элчин сайдын яаманд албан ёсны захидал илгээж, Люг шагнал гардуулах ёслолд оролцохгүй байхыг хүсээд уг захидалдаа ёслолд оролцсоны улмаас гарч болох “үр дагавар”-ын талаар сануулсан байжээ.
Хэдийгээр энэ жилийн ёслолыг хийхгүй гэж мэдэгдсэн ч улс орны Элчин сайд нар яагаад татгалзсан нь сонирхолтой байх болов уу. Люндестадын хэлж байгаагаар Ослод суугаа 16 Элчин сайдын яамд хариугаа ирүүлээгүй байжээ. Гэхдээ энэ бол эцсийн хариугаа ирүүлэх 15-наас өмнө болсон юм. Тэдний дунд Энэтхэг, Өмнөд Африк гэсэн бүс нутгийн чухал тоглогч нар байв.
Барууны голдуу 36 орон ёслолд оролцоно гэдгээ баталсан байв. Татгалзсан орнуудын тоонд Азийн бүсийн Хятадын эдийн засгийн гурван том түнш Вьетнам, Индонези ба Филиппин татгалзах нь тодорхой байв. Вьетнам татгалзсан шалтгаанаа энэ жилийн нэр дэвшигчдийн дунд Ханойн тэрслүү үзэлтэн байна гээд улс төрийн шалтгаанаар тайлбарласан бол нөгөө хоёр орны Элчин сайдууд албан томилолттой гээд ирэхгүйгээр шийдсэн бололтой.
Орос ч татгалзснаа ямар нэгэн улс төрийн шалтгаан байхгүй. Тэр өдөр манай Элчин Норвегид байхгүй байх болно. Түүний томилолт ёслолын арга хэмжээний хуваарь гарахаас өмнө шийдэгдсэн байсан хэмээн Норвегид суугаа Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Владимир Исупов тайлбарласан байлаа. Урилга сайдын нэрээр ирсэн учир Элчин яамны бусад төлөөлөгч очих аргагүй гэж тэр бас сануулсан байв.
«Ёслолын арга хэмжээнд оролцохгүй байхыг хүссэн Хятадын захидлыг Норвегид суугаа 58 орны Элчин сайдын яамд авсан» гэж Исупов хэлсэн байв. Москва ёслолд оролцохгүй гэсэн нь Орос, Норвеги хоёрын харилцаанд нөлөөлөхгүй. «Нобелийн хороо нь бие даасан тусдаа байгууллага, тэр нь бие даасан харилцаагаа албан ёсны засаглалаас үл хамааран явуулдаг” гэж Норвегийн Гадаад хэргийн яам хэлж байна.
Орос болон бусад орнууд Нобелийн шагналын ёслолоос татгалзсан нь улс төрийн агуулгатай гэдгийг шинжээчид хэлж байгаа юм. «Энх тайвны энэ шагналд улс төрийн өнгө аяс маш их байгаа. Лю Сяобод энэ шагналыг өгснөөр Нобелийн хороо нь барууны нийгмийн санаа бодол Хятадад юу болж байгааг санаж байгаа гэдгийг сануулахаас гадна Хятадын дэглэмийг либералчлах ёстойг хэлээд байгаа юм. Оросын хувьд бол тэргүүлэх чиглэл нь Хятадтай сайн харилцаатай байх. Оросын олон нийтийн санаа бодол нь Хятадын ардчиллыг үл сонирхож байна. Тиймээс Оросын эрх баригчид үүнийг чөлөөтэйгөөр хийж байгаа юм” хэмээн Улс төрийн технологийн төвийн орлогч захирал Алексей Макаркин хэлэв.
Энэ сарын эхэнд ерөнхийлөгч Дмитрий Медведев Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын түнш Хятадтай терроризм, салан тусгаарлалт болон хэт давралттай тэмцэхэд хамтран ажиллах гэрээнд гарын үсгээ зураад байгаа билээ. Тэр баримт бичгээр аль нэг нь хэт даврагч гэж тооцсон хүмүүс болон байгууллагын тухай мэдээлэл солилцож байх ёстой.
Лю Сяобод Нобелийн шагнал олгох шийдвэр гарсан цагаасаа олон улсын дуулианыг үүсгэсэн юм. Бээжин тэрслүү үзэлтнийг шагналын ёслолд суллан очуулахаас татгалзаад зогсолгүй түүний гэр бүлийн гишүүдэд Ослод очих зөвшөөрөл өгсөнгүй. Люгийн эхнэр бараг гэрийн хорионд байгаа гэж болно. Шагнал олгож байгааг Ослод зарлаад медаль ба мөнгөн шагнал нь эзнээ хүлээн Нобелийн хороонд хадгалагдаж үлдэх бололтой.
Өмнө нь Нобелийн энх тайвны шагналыг бусад орнуудын тэрслүү үзэлтнүүдэд гардуулж байлаа. «Хүмүүсийн хоорондын энх тайвны суурь зарчмыг аймшиггүй дэмжин хүний эрхэм чанарыг дарах гэсэн ямар ч хэлбэр ба засаглалыг урвуулан ашиглахтай эрэлхэг тэмцэл явуулсных нь төлөө» Зөвлөлтийн тэслүү үзэлтэн Андрей Сахаров, Гитлерийн Германд милитаризм, нацизмын эсрэг тэмцэгч Карл фон Осецкий нар Нобелийн энх тайвны шагналтан болж байжээ. Мөн Зөвлөлтийн тэрслүү үзэлтнүүд Иосиф Бродский, Александр Солженицын, Борис Пастернак нар уран зохиолын Нобелийн шагнал авч байлаа.