Монголын хөгжлийг хурдасгах арга замын талаарх миний бодол

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Монголын хөгжлийг хурдасгах арга замын талаарх миний бодол


Миний бие өдөр бүр л энэ талаар бодож суудаг бөлгөө. Өчүүхэн төдий зав
гарвал зөвхөн энэ талаар боддог болохоор бодын шийр дөрөв гэдэг шиг л юм
болчхоод сууж байх юм даа. Хааяа хэдэн нөхөдтэйгээ уулзаад балгаж
суухдаа хүртэл энэ сэдвийг хөндчихөөд ад үзэгдэх жишээтэй.

Одоохондоо ч яахав газраа ухаад гадаад руу зөөгөөд болоод л
байна. Байгалийн баялаг бол шавхагддаг нөөц. Орчин үед техникийн хөгжил
асар өндөр түвшинд хүрсэн болохоор байгалийн асар их нөөцийг ч нээх их
түүртэлгүйхэн шиг шавхаад хоосолчихдог болчихсон шүү дээ. Иймээс бид
хэдэн уурхайд найдаж суух нь огтоос явуургүй зүйл бөгөөд хөгжлөө
хурдасгах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна.

Хамгийн түрүүнд цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд найдвартай,
маш хямдаар хүргэх нь ус агаар мэт хэрэгтэй байна. Манай улсад эрчим хүч
хэт өндөр үнэтэй байгаагийн улмаас дотоодын бүтээгдэхүүний өртөг нь
хятадын мөн ижил нэр төрлийн бүтээгдэхүүний өртгөөс даруй хэд дахин
үнэтэй тусч байгаа учраас өрсөлдөх чадвараа алдаж, тэдэнд цохиулаад
байгаа нь хэн бүхэнд тодорхой.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж