Улаанбаатарт цас орно

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт цас орно

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 метр, Говь тал хээрийн зарим нутгаар секундэд 16-18 метр хүрч  цасан болон шороон шуурга шуурна.  Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 градус хүйтэн, говийн бүс нутгаар 3-8 градус дулаан,  бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. 9-11 градус хүйтэн  байна.
    
Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж