1000 милийн хурдтай автомашин бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

1000 милийн хурдтай автомашин бүтээж байна

Их Британийн эрдэмтэд цагт 1000 миль / 1609.34 км/ц/ хурдлах автомашин бүтээж байгаа аж. “Bloodhound” гэж нэрлэсэн энэ автомашины угсралт нэгдүгээр сард эхлэх юм. Зохион бүтээгчид нь 2012 онд дэлхийн газар дээрх хурдын рекордыг эвдэх зорилготой юм байна.
“Энэ автомашиныг ивээн тэтгэх маш олон компани байгаа. Үнэнийг хэлэхэд ивээн тэтгэгчдийн тоо, тэдний хөрөнгө оруулалтын хэмжээ бидэнд хэрэгтэй хэмжээнээс ч илүү болоод байна” гэж Ричард Нобль хэлжээ. Түүнчлэн автомашиныг турших замыг засахад иргэдийн туслалцааг авч байгаа юм байна. Өмнөд Африкийн Хакскиин Пан хэмээн нэрлэдэг хатсан нуурын газар туршилт хийх юм байна. “Bloodhound” бүх хурдаараа давхихад замд нь ямар ч саад байх ёсгүй аж. Учир нь 1000 милийн хурдтай явах үед шидэгдсэн чулуу автомашины эд ангид маш ноцтой гэмтэл учруулах аюултай юм.
Одоогийн байдлаар орон нутгийн 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг туршилт явагдах 20 км урт, 1,5 км өргөн замаас сул чулууг авч байгаа юм.
Өмнөх дэлхийн рекордыг “Thrust SuperSonic” машин 1997 онд 1228 км/ц буюу цагт 763 миль хурдалж тогтоож байжээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж