Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт Япон улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр зохион байгуулсан Монгол Японы бизнесийн чуулга уулзалт анхаарал татсан хамгийн гол сэдэв байлаа гэвэл хилсдэхгүй. Анх Ерөнхийлөгч Н.Энхбаяр санаачлан 2007 онд анхны чуулга уулзалтыг зохион байгуулснаас хойш анх удаа хамгийн олон бизнесмэнийг цуглуулж чадсан уулзалт болсон юм. Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Японы гадаад худалдааг дэмжих Жетро /Japan Exsternal Trade Researsh Organization/ байгууллагаас хамтран зохион байгуулсан энэ удаагийн чуулга уулзалтад зөвхөн Монголын талаас 100 гаруй, Японы талаас 200 гаруй компанийн төлөөлөл оролцсон. Чуулга уулзалт үндсэндээ хөрөнгө оруулалт болоод банк санхүүгийн системийн шинэчлэл гэсэн хоёр үндсэн чиглэлээр явсан.
Чуулга уулзалтад оролцсон Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч, ХХБ-ны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, Монголбанкны дэд тэргүүн Х.Золжаргал нар оролцож, Японы банкны удирдлагуудтай уулзалт хэлэлцээрүүдийг хийсэн. Ярианы сэдэв мэдээж хэрэг хоёр орны банкны систем хооронд холбоо тогтоох, хамтарч ажиллах тухай байсан. Хоёр тал эхний ээлжинд банкуудын төлбөр тооцооны системийг нэгдсэн системд оруулах, үүн дээр Японы талаас ноу хау, технологийн тусламж авахаар ярилцсан байна. Учир нь банкны систем дээр техникийн шийдлээ анхнаасаа буруу сонгох юм бол үүнийхээ үр дагаврыг урт удаан хугацаанд туулдаг гэдгийг бидний өнгөрсөн 20 жилийн туршлага харуулсан. Тухайлбал, саяхан болтол манайд “Голомт” банкны харилцагч ХХБ-ны тооцооны машинаар үйлчлүүлж чаддаггүй байсан. Харин сүүлийн үест Монголбанкнаас арилжааны банкуудад шаардлага тавьж, тооцооны машинуудыг нэг системд оруулснаар одоогоор Хадгаламжийн банкнаас бусад нь нэгдсэн нэг системд ороод байгаа гэсэн эерэг мэдээллийг Монголбанкны дэд тэргүүн өгч байлаа. Цаашлаад өнөөг хүртэл тус тусдаа явж ирсэн нийгмийн даатгал, хөрөнгийн бирж, банкуудын төлбөр тооцооны системийг нэгдсэн нэг системд оруулах ажлыг хийх бөгөөд үүн дээр Японы талаас ноу хау, техник технологийн туслалцаа авахаар чуулга уулзалтын үеэр Японы талтай харилцан тохиролцжээ.
Манайд банкны хоёр шатлалт систем бий болоод дөнгөж хориодхон жилийн нүүр үзэж байгаа. Харин Японд энэ шатлал 200-300 жилийн туршид оршин тогтносон тул хөгжлийн төвшин ялгаатай байх нь тодорхой. Ялангуяа сүүлийн хэдэн жилд Монголын банкны системд бий болсон зарим нэг гажуудлаас болж хоёр орны банкуудын хооронд үл ойлголцох байдал үүсээд байсныг залруулахаар ярилцсан байна. Японы Марубени корпарацитай байгуулсан зээлийн өр болоод Солонгосын Номаранг компаниас авсан зээл эргэн төлөгдөөгүй зэрэг асуудлаас болж Монголын банкуудад итгэх итгэл багасаад байсныг засч залруулах, харилцан зөв мэдээлэлтэй болох талаар тэд ярилцсан аж. Тухайлбал, олон улсын жишигт төв банкуудын валютын нөөц 6 долоо хоног байдаг атал манайд өнөөдөр бүхэл бүтэн зургаан сарын нөөц бий болоод байгаа аж. Монголын эдийн засагт огцом өөрчлөлт гарч байгаа энэ үед олон улсын төвшинд зургадугаар категорид үнэлэгдэж байгаа Монголын банкуудын зэрэглэлийг ахиулах асуудал ч мөн яригдсан байна.
Харин хөрөнгө оруулалтын асуудлаар мэдээж Монголын говьд ашиглагдаж эхлээд байгаа коксжих нүүрсний томоохон орд япончуудын сонирхлыг ихээр татаж байгаа. Одоогоор Тавантолгойн ордод хамгийн их хөрөнгө оруулаад байгаа үндэсний компаниудын нэг “МСS” компанийн захирал Д.Оджаргал чуулга уулзалтын үеэр Японы талтай тодорхой төвшинд хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн гэдгээ Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ танилцуулсан. Япончууд ч уг ордод хөрөнгө оруулах сонирхлоо нэлээд эртнээс илэрхийлж, хамтарсан консерциумыг байгуулан тендерийн шалгаруулалтад оролцохоор бэлтгэж байгаа. Мөн тус тусдаа саналаа илэрхийлж байгаа компаниуд ч бий гэсэн. Тэдний хувьд анхаарал татаж байгаа нэг асуудал нь тээвэрлэлт буюу төмөр замын дэд бүтэц. Тухайлбал, “Мобиком”-д хөрөнгө оруулсан Японы “Сумимото” корпораци гэхэд коксжих нүүрсийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан авах сонирхолтой байгаа бол Мицуй Буссан компани Хятадын нутаг дэвсгэрээр дамжуулан авах хүсэлтэй байгаа гэнэ. Мицуй Буссан компанийг ТЭЦ-4-т техникийн шинэчлэл хийсэн, олон жилийн хамтын ажиллагааны туршлагатай гэдгээр нь монголчууд мэдэх болсон.
Япончуудын сонирхож буй бас нэг түүхий эд бол уран болоод газрын ховор элемент. Өмнөх жилүүдэд япончууд газрын ховор елементийг Хятадаас импортолдог байсан ч өнгөрсөн жил тус улс экспортоо зогсоож, дэлхийн зах зээл дээр дахин нийлүүлэхгүй гэдгээ зарласнаас хойш Монголоос энэ төрлийн түүхий эдийг авахаар сонирхож байгаа юм байна. Харин харамсалтай нь манайд газрын ховор элементийг үнэлэх үнэлэмж одоо хэр нь гараагүй байгаа. Одоогоор зөвхөн алт, зэс, нүүрс гурав дээр дэлхийн зах зээл дээр борлуулах жишиг үнийг тогтоогоод байгаа юм байна.
Гэсэн хэдий ч энэ удаагийн айлчлалын үеэр хоёр тал нэг чухал зүйлийг тохиролцсон нь тус улстай эдийн засгийн түншлэлийн гэрээг байгуулах явдал. Уг асуудлаар хоёр улсын Засгийн газрын төвшинд ажлын хэсгүүдийг мөн байгуулсан. Түншлэлийн гэрээг ирэх оны эхний улиралд багтаан байгуулж чадвал хоёр улсын хооронд хийх гадаад худалдааны эргэлт эрс нэмэгдэнэ хэмээн тооцоолж, үүнд хамгийн их ач холбогдлыг өгч байгаа юм. Тухайлбал, уг асуудлаар тохиролцоонд хүрсний маргааш Малайз болон гадаадын зарим орны хэвлэлд “Монгол, Японы хооронд чөлөөт худалдааны хэлэцээр байгуулах гэж байна, уг асуудал 2011 оны эхээр шийдэгдэх юм байна” хэмээн мэдээлсэн байна.

Б.СЭМҮҮН