Япон улс “шүлхий”-г дарахад тусална

Хуучирсан мэдээ: 2010.11.23-нд нийтлэгдсэн

Япон улс “шүлхий”-г дарахад тусална

Гадаад харилцааны яаманд  өнгөрсөн баасан гаригт Япон улсын элчин сайдыг түр орлогч Хино Коожи болон Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Дамдиндорж нар “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих яаралтай тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ удаад “Дундговь аймагт шүлхий өвчний вакцин болон тариур ханган нийлүүлэх төсөл” болон “Говь-сүмбэр болон Төв аймагт шүлхий өвчний вакцин болон тариур ханган нийлүүлэх төсөл” гэсэн хоёр төсөлд нийт 203,282 орчим ам.доллар буюу ойролцоогоор 260 сая гаруй төгрөгийн санхүүжилт хийх аж. Эдгээр төслүүд нь Монголын зүүн бүс нутагт гараад байгаа шүлхий өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон Дундговь, Говь-сүмбэр, Төв аймгийн нийт 10-н сумын малд хийх урьдчилан сэргийлэх вакцин болон вакцины тариурыг ханган нийлүүлэх юм.
Түүнчлэн уг төслийн хүрээнд Япон улсаас шүлхий өвчний талаар мэргэшсэн хоёр мэргэжилтэнг шүлхий өвчний голомтонд ажиллаж, технологийн талаар сургалт явуулснаас гадна эдгээр тусламжууд нь шүлхий өвчний асуудлыг даван туулахад дэм болж, хохирол амсаад байгаа малчин ард иргэд энэ хүндрэлийг түргэн даван туулахад  тус болох  юм. 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж