Монголгүй амьдарч чадахгүй харь дарга

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Монголгүй амьдарч чадахгүй харь дарга

Хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд даргыг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт сонгожээ. Ажлын таван өдрийн сүүлчээр хийсэн томилгоо, халаа сэлгээ нэг л сонин болоод байдгийн жишгээр нөгөө л Петер Морроу эндхийн ТУЗ-ийн дэд даргын суудалд суухаа болж. Нэгэн цагт ХААН банкийг төрийн эзэмшилд байхад нь хилийн чанадаас “Хөгжүүлсэн шиг хөгжүүлнэ” гэсэн том уриа, зорилготой ирсэн америк захирал бол энэ эрхэм. Тэр цагаас хойш Монголын арилжааны хамгийн том банкийг удирдахын зэрэгцээ монгол бүсгүйд сэтгэл алдарч, монгол зураачдыг дэмжин тэтгэж, монгол ахуйл дурлахдаа өөрийгөө Америкт төрсөн ч Монголд амьдрах чин хүсэлтэн гэдгээ та бидэнд хадаг барих болсон юм. Их удалгүй Петер Морроуг зөвхөн бизнес эрхлэгчид бус бүхэл бүтэн тусгаар улсын төрийн түшээд хүртэл илтэд өргөмжилж, өдгөө “Морроугүйгээр Монгол хөгжихгүй” гэсэн том аффоризмийг хэлцэх нь халгүй болоод байгаа. Имйээс энэ удаа дахиад л Петер Морроуг манай улсын эдийн засгийн шинэ хөшүүрэг болно хэмээн Засгийн газраас томьёолсон хөрөнгийн зах зээлийг удирдуулахаар томилсон бололтой. Гэхдээ энэ бол түүний Монгол дахь сүүлчийн карьер биш байж болох юм. Мэдээж Петер Морроу өөрөө Монголгүй амьдарч чадахгүй харь даргаараа үлдэхийг хүсвэл шүү дээ.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж