Нефтийн цооног дэлбэрэх магадлалтай байжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Нефтийн цооног дэлбэрэх магадлалтай байжээ

Тавдугаар сард Норвегийн “Statoil” компанийн далайн гүнээс нефть олборлох цооногт ноцтой осол гарч, ажилчид тухайн байгууламжийг орхисон билээ. Байгууламжид хийсэн шинжилгээний дүнд цооногт дэлбэрэлт үүсэх магадлал маш өндөр байсан аж. “Gullfaks C” байгууламжийн хоёр хавхлагийн нэг нь гэмтэж, даралт өссөнөөс болж маш аюултай нөхцөл байдал үүссэн байна.

Мөрдлөгийн ажлын дүнд цооногийг өрөмдөх ажиллагаа нь стандартын дагуу биш байсныг илрүүлжээ. Харин үүнд менежментийн багийнхан хяналт муу тавьж байсан нь тогтоогджээ. Үүнээс болж тус компанийг Норвегийн байгаль орчны хөдөлгөөний зүгээс “Gullfaks C”-д санаатайгаар аюулгүй байдлын стандартыг зөрчсөн хэргээр шүүхэд өгөх болсон байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж