Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Еврогийн ханш өсчээ

Ирланд улс Европын холбооноос санхүүжилт авах болсонтой холбогдуулан хөрөнгийн биржүүд дээрх хувьцааны үнэ өсч, еврогийн ханш чангарлаа. Евро одоо 1.376 ам.доллартай тэнцэж байгаа бол Японы “Nikkei” биржийн индекс 0.9 хувиар өсчээ.

Гэхдээ хөрөнгө оруулагчид эрсдлээс сэргийлж байгаа тул их хэмжээний бүтээгдэхүүн худалдан авахгүй байгаа аж. “Европт шийдэгдээгүй олон асуудал байсаар байгаа. Эдийн засгийн өсөлт тогтворжсон гэх баталгаа гараагүй цагт хөрөнгө оруулагчдын зүгээс Европын холбооны орнуудад анхаарлаа хандуулсаар байх болно” гэж нэгэн шинжээч хэлсэн байна.

Еврогийн ханш чангарч, ам.доллар унасан нь бараа бүтээгдэхүүнд ч нөлөөлөв. Газрын тосны үнэ 82 ам.доллараас давсан байна. Харин Ази-Номхон далайн “MSCI” биржийн индекс 0,7 хувиар өсөв. Мэдээлэллийн технологийн компаниудын хувьцааны үнэ хамгийн ихээр буюу хоёр хувиар өссөн байдалтай байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж