Дундговь аймгийн хүн амын тоо буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Дундговь аймгийн хүн амын тоо буурчээ

Дундговь аймаг 38403 хүн тоолууллаа.  Иргэний шинэчилсэн бүртгэлээр 43 мянга гаруй хүн хурууны хээгээ өгч бүртгүүлээд байгаа ч  хүн амын тоо ийнхүү буурч гарсан нь хоёр мянга гаруй оюутан өөр аймаг, хотод сурч байгаа, 3-4 мянган хүн иргэний шилжүүлэггүйгээр Улаанбаатар хотод оршин сууж,ирж очиж байдагтай холбоотой. Нөгөө талаар тус аймагт дэд бүтэц, зах зээл, үйлдвэржилт харьцангуй сул хөгжилтэй байгаагаас иргэдийн шилжилт хөдөлгөөн  хүн амын тоонд сөрөг нөлөөлж байна гэж статистикчид дүгнэж байна. Хүн амын тооллогын дүнгээс үзвэл  Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг сум 2292-13371 хүнтэйгээр тэргүүлж Цагаандэлгэр сум хамгийн цөөн буюу 649 хүн тоолуулаад байна.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж