Театрын өвөл цагийн нээлт болов

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Театрын өвөл цагийн нээлт болов

Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр өвөл цагийн соёл, хүмүүжлийн ажлаа  өнөөдөр өвөрмөц хэлбэрээр нээлээ.  Нээлтэд зориулсан хүндэтгэлийн концертийн өмнө “Та асуу бид хариулъя” гэсэн уран бүтээлчид , үзэгчдийн уулзалт,  ярилцлага зохион байгуулсан нь олны сонирхол татлаа.  Үзэгчид хүүхэд, залуучуудын  хүмүүжилд дорвитой нөлөөлж сэтгэлийг эзэмдэхүйц уран бүтээл эрэлттэй байгааг илэрхийлэхийн зэрэгцээ хөдөө, орон нутагт хүрч урлаг, соёлоор үйлчлэх, сумдын соёлын  төвүүдийг мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх талаар санаачлагатай ажиллах, театрын уран бүтээлчид, багш нарыг тогтвортой ажиллуулах, үүний тулнийгмийн асуудалд нь аймаг орон нутгаас анхаарах, ер нь мэргэжлийн урлагийн энэ байгууллагыг мэргэжлийн хүний удирдлагад өгөхийг санал болгож байлаа. Энэ уулзалт ярилцлага дээр гарсан олон чухал, шинэлэг санаа бодлыг  театрын хамт олны уран бүтээлийн бодлого боловсруулахдаа тусгах юм. Өвөл цагийн соёл, хүмүүжлийн ажлын нээлтийн хүрээнд Соёлын тэргүүний ажилтан Д.Доржсүрэнгийн найруулсан “Нутагтаа өргөх  бидний дуулал” концерт,  Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуягийн  “Эр хүн болгож өгөөч” драмын жүжиг, Х.Шонхорыгн зохиол “Би босс Бооёо” хуухдийн  мюзикл жүжиг тоглож үлээвар найрал хөгжимтэй “Хөгжлийн төлөө хамтдаа” шоу цэнгүүн зохион байгуулах юм.  Тус театрын хамт олон энэ удаагийн өвөл цагийн соёл, хүмүүжлийн ажлаа “ Ихэс дээдсээ хүндэлье, идэр залуустайгаа хамтрая, ирээдүй хойчоо уриалъя” гэсэн уриан дор зохион байгуулж үзэгчиддээ чанартай, хүмүүжил, ёс зүй, гоо сайхны  өндөр ач холбогдолтой уран бүтээл өргөн барихаа илэрхийллээ.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж