Спортын бага наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Спортын бага наадам боллоо

 Дундговь аймагт спортын бага наадам болж волейвол, теннис зэрэг таван төрлөөр хорин баг хоёр өдөр өрсөлдөж дүнгээ гаргалаа. Багийн дүнгээр Говь-Угтаал сум тэргүүлж Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Эрдэнэдалай сум удаах байрыг эзэллээ.

    Спортын бага наадамд оролцсон тамирчид ер нь тус аймагт спортын хөгжлийг дэмжих, ялангуяа нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх талаар дутуу анхаарч Биеийн тамир, спортын хороог сүүлийн арав гаруй жил мэргэжлийн биш хэд хэдэн хүний гар дамжуулан мэргэжлийн удирдлагаас салган хөндийрүүлсэн нь спортын  амжилтыг бууруулж ер нь спортын уралдаан тэмцээнд иргэдийн оролцох идэвхи, санаачилга  суларсан, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх талаар цэгцтэй бодлогогүй байгааг шүүмжилж байлаа.
С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж