Шар өвчний голомтод мэргэжилтнүүд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Шар өвчний голомтод мэргэжилтнүүд ажиллаж байна

Халдварт гипатит /Шар/ өвчний гаралт нэмэгдэж сүүлийн нэг сард Дундговь аймагт 40 тохиолдол бүртгэгдээд байгаа нь түгшүүр төрүүлээд байна.  Хэд хэдэн суманд энэ өвчин гарснаас Сайхан-Овоо, Хулд суманд тохиолдлын олонхи илэрч ялангуяа Сайхан-Овоо суманд сургуулийн сурагч олноор өртсөн нь анхаарал татаж байна. Эрүүл мэндийн газраас мэргэжилтнүүд дээрх сумд дахь өвчний голомтод  ажиллан эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмд хатуу хяналт тогтоож халдварын тархалтыг таслан зогсоох арга хэмжээ авч байна.  Мэргэжлийн хүмүүсийн тайлбарлаж байгаагаар  ундны усны эрүүл ахуй, ариутгал, халдваргүйтгэлийн чанарт гарсан доголдол өвчний тархалтын эх сурвалж байж болзошгүй бөгөөд өөр аймаг, хотоос өвчний нууц үед халдвар тээн ирэгсдээс чзарим халдвар авсныг тогтоосон байна. Аймгийн удирдлагаас энэ ихээхэн уршигтай өвчний тархалт, өвчлөлийг даруй таслан зогсоох үүргийг аймгийн Эрүүл мэндийн байгууллагад өгөөд ажлын явцыг хяналтдаа аваад байна.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж