Бизнес эрхлэгч залуучуудын чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэгч залуучуудын чуулга уулзалт болно

Дундговь аймаг  жил бүр залуучуудын төрөлжсөн чуулга уулзалт хийж хэвшсэн юм. Урьд нь малчин залуучуудын, сэхээтэн залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулж  үе тэнгийхэндээ аймаг, орон нутгаа хөгжүүлэх уриалга гаргаж байв. Тэгвэл аймгийн бизнес эрхлэгч залуучуудын чуулга уулзалт маргааш Мандалговь эхлэхээр элч төлөөлөгчид нь сумдаас ирж байна. 120 гаруй бизнес эрхлэгч оролцох энэ чуулга уулзалтаар тэд арга туршлага, амжилт ололтоо тал бүрээс нь ярилцаж бизнес эрхлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээл, төрийн байгууллагаас ямар дэмжлэг хэрэгтэй байгааг  шүүн хэлэлцэх юм.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж