Энэтхэг харилцаа холбооны асуудлаар хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Энэтхэг харилцаа холбооны асуудлаар хуралдана

Сэжиг бүхий харилцаа холбооны салбарын луйврын хэргийг шалгахыг сөрөг намын зүгээс шаардсанаас үүдэн Энэтхэгийн парламентын үйл ажиллагаа хоёр долоо хоногийн хугацаанд сааатаад байсан ч засгийн газраас саяхан бүх намын хуралдааныг зарлалаа.

Харилцаа холбооны сайд А Ражаг гар утасны лицензийг хэдэн тэрбум ам.доллараар худалдсан гэсэн мэдээллийг сайд өөрөө үгүйсгэж, өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ.

Хоёр дахь үеийн гар утасны лицензийн төсвийг тойрсон томоохон шуугиан нь Энэтхэгийн засгийн газрын анхаарал татсан гол асуудал болоод байна.
Хууль тогтоомжийг батлах боломжгүйгээс сөрөг хүчин парламентын бизнесийг хааж байсан бөгөөд ээлжит засгийн газрын хуралдаанд оролцох эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.

Энэтхэгийн Дээд шүүхээс Ерөнхий сайд Манмохан Сингхийг гар утасны лицензийн худалдааг тойрсон сэжиг бүхий хэргийг ямар учиртай болохыг тодруулж өгөхийг хүссэн байна.

Ноён Сингх хариуд нь энэ хэрэгт холбогдолтой бүх хүн зохих шийтгэл хүлээх болно хэмээн хэлжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж