Абба хэлэлцээрийг зогсоов

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Абба хэлэлцээрийг зогсоов

Израиль болон Палестины хооронд энхийн хэлэлцээр есдүгээр сард хэсэг хугацаанд өрнөсөн ч Израиль улс бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулахаас татгалзсанаас үүдэн хэлэлцээрийн явц зогссон.

Израильчууд булаан эзэлсэн газар нутагт өрнүүлж байгаа барилгын ажлаа зогсоотол Палестин улс энхийн хэлэлцээрээ үргэлжлүүлэхгүй гэж Палестины удирдагч Махмуд Аббас хэллээ.

Тэрээр АНУ бүтээн байгуулалтыг түр зогсоох талаар Израильтай хэлэлцэж байх үеэр дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Энхийн хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг хүссэн хүсэлт Вашингтоноос хараахан ирээгүй байна гэж ноён Аббас хэлжээ.

Ерөнхийлөгч Аббас иймэрхүү мэдэгдлүүдийг нэг бус удаа хийж байсан бөгөөд энэ долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энх тайвныг тогтоох эсвэл үгүй хийх эсэх дээр Дундад Азитай хэлэлцэх үеэр энэ удаагийн мэдэгдлээ хийлээ.
Энэ долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Нэтаняху засгийн газраас Зүүн Юрисалимыг оруулалгүй Баруун эргийн бүтээн байгуулалтыг 90 хоног хойшлуулах талаар санал асуулга явуулах юм.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж