Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

НАТО-гийн шинэчлэл

Лиссабоны бага хурал нь НАТО-гийн командлалын бүт­цийг өөрчлөх 10 жилийн үзэл баримтлалаа баталсан нь хамгийн том амжилт нь болж байна. Шинэчлэлээр НАТО-гийн хүнд суртлын аппаратыг бууруулж, эвслийн зардлыг хэмнэх ёстой. Логистик, харил­цаа холбоо, судалгаа ба цэргийн хээрийн сургуулийг хариуц­сан агентуудынхаа тоог 14-өөс гурав хүртэл хүн болгохыг  НАТО хүсч байгаа юм. Үүний зэрэгцээ шийдвэр гаргах механизмын асуудлаа тэд цэгцэлж байна. ЕХ нь нийтлэг аюулгүй байдлынхаа асуудалд үргэлж зөвшилцөл шаардсан асуудалтай тулгарах нь ихсээд байгаа билээ.

Саммитийн өмнө Герман, Франц хоёрын лидерүүд хоёр та­лын уулзалт хийхээр төлөвлөсөн тухай The Guar­dian бичсэн байв. Тэр хоёр саммитийг үр дүнгүй болгуулахгүйн төлөө байгаа аж. Германы канцлер Ангела Меркель ба Францын ерөн­хийлөгч Николя Саркози хоёр бас хоорондын зөрөлдөөнөө зохицуулахаар уулзсан гэж болно. Франц Пуужингийн довтол­гооноос хамгаалах систе­мийг төдийлөн дэмжих­гүй байгаа бол Герман тэр систем нь цөмийн аюулыг буу­руул­на гэдэг. Барак Обама өн­гөр­сөн жилд цө­мийн зэвсэггүй дэлхийтэй болно гэж хэлснийг Парис сонирхолгүйгээр сон­сож байсан юм. Харин Берлин түүнийг нь цөмийн зэвсгийг тараахгүй байхын төлөө хийж байгаа анхны алхам гэж сайшааж байлаа.

Саммитийн өмнө дипломат хү­рээ­нийхэн Америкийн Пуу­жин­гийн довтолгооноос хам­гаалах системийг НАТО-гийн төсөлд багтаах хэрэгтэйг хэлж байлаа. Эхлээд тэр системийг Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг гэж байсан бол одоо энд Иран дурсагдахгүй нь мэдээж. НАТО-гийн гишүүдэд занал хийхээр цөмийн зэвсэг бүхий 30 гаруй орон байна гэдгийг тэд тэмдэглээд өнгөрч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж