Орост зо­риу­лагдах ПДХС

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Орост зо­риу­лагдах ПДХС

Медведев, өөрийн ээлжид пуу­­­жингийн эсрэг хамтын ажил­­­лагаандаа НАТО-гоос буулт шаар­­дах болно. Амери­кийн цэргийнхний Зүүн Ев­ропт зо­риулан боловс­руул­сан НАТО-гийн пуужингийн довтолгооноос хамгаалах систем нь Оросын эрх баригчдын дур­­гүйцлийг  төрүүлж байна. Одоо эвсэл Европын болон Оросын системийн хооронд мэ­дээ­лэл солилцох боломжийн талаар яриад эхэлсэн учраас тэр нь харилцан үл итгэлцлийг арилгах боломжийг бас өгч байгаа гэсэн үг юм. Хоёр сис­темийг нийлүүлнэ гэж байх­гүй. Харин мэдээлэл солилцсоноор пуужингийн за­налыг мөрдөх нэгдсэн бүсийг бий болгож болох  ба энэ төлөөр Лиссабоны хэлэлцээрт яригдах нь лавтай.

Оросын ПИР төвийн судал­гаа, зөвлөмжийн зөвлөлийн дарга асан одоо гишүүн нь байгаа дэслэгч генерал Евгений Бужинский хэлэхдээ зэрэгцээ систем байгуулж бо­лох боломжтой гэв. “Тэд­нийх ч манайх ч бүрэн автоматжуулагдсан байгаа бөгөөд энэ хоёр системийн мэдээл­лийн солилцоог хийс­нээр пуужингийн заналын эсрэг урьдчилан са­нуулах нэгдмэл системийг үүсгэж болно” хэмээн генерал хэлжээ.

Медведев, өөрийн ээлжид ПДХС-ийн талаар илүү тодорхой төлөвлөгөөг санал болгоно. Тэнд гуравдагч ор­нуудын пуужингийн хөтөл­бөрийн талаар мэдээлэл солил­цох магадгүй тех­но­ло­гийн солилцоог ч хийх талаар яригдах байх хэмээн Wall Street Journal бичжээ. Энэ санаагаар НАТО-гийн гишүүд болох Зүүн Европын орнууд Орост төвийг сахин хандсанаар өөрсдийн аюулгүй байдалдаа нэмэлт баталгааг эндээс авах ёстой гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж