НАТО-д зориулагдсан Афганистан

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

НАТО-д зориулагдсан Афганистан

Афганистанд эвслийн цэр­гийнх­ний харьцангуй аюулгүй байдлыг хангах дараа нь 2014 онд цэргээ тэндээс татах нь НАТО-гийн гол зорилго гэдгээ Расмуссен нуухгүй байна. Хэрэв Орос НАТО-гоос зарим асууд­луудаар буулт шаардаж бай­гаа бол Афганы олон ул­сын ажиллагаанд оролцох ёстой. Москвад Расмуссен Мед­­ве­дев­тэй Оросын нутгаар дам­­жуулан зөөх НАТО-гийн ачаа­ны транзитийг өргө­жүүлэх болом­жийн талаар ярилц­сан. Орос Афганистанд ачаа зөөхөөс гадна  тэр ор­ноос  хуягт техник зэрэг чу­хал ачааг буцаан зөөхөд нь тусална гэсэн юм.  Мөн нисдэг тэрэг­ний гэрээ байгуулагдлаа. Афганистанд таарах Ми-8 гэсэн 20 нисдэг тэргийг Орос НАТО-д худалдахаар болж байна. Орос өөрийн ээл­жид  Афганаас орж ирэх хар тамхины наймааны за­мыг хаа­хад хамтран ажиллах та­лаар НАТО-гоос шаардаж бай­гаа. Лиссабонд Афганы та­лаар ярилцахад тэндхийн ажил­ла­гаанд  хамаатай 50 ор­ны удир­дагч нар, НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун ба Афганы ерөнхийлөгч Хамид Карзай нар оролцох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж