Лиссабонд НАТО-гийн түүхэн саммит нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Лиссабонд НАТО-гийн түүхэн саммит нээгдлээ

Эвслийн түүхийг өөрчлөх чухал саммит Лиссабонд нээгдэв

Өнгөрсөн баасан гаригт Португалийн Лиссабон хотноо НАТО-гийн хоёр хоногийн сам­мит нээгдлээ.

Эхний ху­рал­даанаараа сам­митад орол­цогсод НАТО-гийн үйл ажиллагаанд оролцон амиа алдагс­дын дурсгалыг хүн­дэтгэв. Үүний дараа тэд шууд л Хойд Атлантын эвс­лийн ойрын 10 жилийн ши­нэ үзэл баримтлалыг ярил­­цан баталлаа.  Шинэ үзэл баримтлал нь цөмийн зэв­сэг­гүй дэлхийн төлөө байх боловч одоо нэгэнт байгаа цөмийн зэвс­гийг  энх тайвныг тогтоон барихад ашиглахад чиглэгдсэн байна. Мөн шинэ төрлийн зэвсгийг харилцан уялдуулж хэрэг­лэх зэрэг зарчмын асууд­луудыг тэнд хөндөж бай­на. Энд интернэтээр  хийг­дэх довтолгоо ч хамаарч бай­гаа ажээ. Үндэсний бат­лан хамгаалахын зардлыг багасган эвслийн технологийн боломжийн хүрээнд тэргүүлэх чиглэлээр шинэ зэр зэвсэг бү­тээх зэрэг асуудлыг энд тусгажээ. Дараа нь болсон ажлын оройн зоогийн хүрээнд Пуужингийн довтолгооноос хамгаалах системийн талаар ярилц­сан байна. Лиссабоны НАТО-гийн дээд хэмжээний уул­залтад 28 орны  төр, зас­гийн тэргүүн нар оролцож байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Дмит­рий Медведев саммитийн хоёр дахь өдөр хүрэлцэн очив. Орос, НАТО хоёр ойртож бай­гаа нь эвсэл Оросыг Зөв­лөлтийн залгамжилсан гол дайсны нэг гэж үзэхээ больж буй нэн чухал үйл явдлын нэг болж байна.

НАТО-гийн Ерөнхий на­рийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Москвад арван­нэгдүгээр сарын 3-нд аж­лын айлчлалаар ирэхдээ сэтгүүлч нарт Орос, НАТО-гийн хамтран ажиллах чиг­лэ­лийг тооцсон байв. Үүнд эхлэн ойртуулаад дараа нь нэгтгэх Пуужингийн довтолгооноос хамгаалах систем, аюулгүй байд­лын заналын талаарх нийт­лэг дүгнэлт хийх, Аф­ганис­таны асуудал зэрэг хэ­лэгд­сэн байв. Лиссабоны саммитийн өмнө талууд ямар ямар асуудлаар ямар буулт бие биедээ хийхээ тодорхойлсон байх ёстой байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж