
“Ээлжит бус их хурлын төлөө хөдөлгөөн” нь намын жирийн гишүүдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан сайн засаглалыг бэхжүүлэх, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилготой хөдөлгөөн гэдгээ хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Мөн сайн засаглалыг бэхжүүлэх, шударга ёсыг тогтооход Ардчилсан нам чухал үүрэгтэй бөгөөд засаглал хуваах онолд суурилсан парламентийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хяналттай байх зарчимд тулгуурлан сөрөг хүчний байр сууриа эзлэх ёстой гэж үзэж буй юм байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Засгийн гарын гишүүн байх боломжийг олгосноор Засгийн газар өөртөө зориулсан хууль батуулах, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих чадваргүй болгож, орлого хуваарилах механизмыг муутгаж төрийн нэрийг барьж бизнес хийх боломжийг бий болгож байна гэв. Үндсэн хуулийн энэ өөрчлөлт нь хүний дарангуйлал тогтоод байх үед бий болсон өөрчлөлт гэж үзжээ.
З.ГИЛ