Хятад хар тугалгын үйлдвэрлэлтийг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Хятад хар тугалгын үйлдвэрлэлтийг нэмэгдүүлнэ

БНХАУ сайжруулсан хар тугалгын үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Шинжээчдийн хэлснээр хар тугалгын хэрэглээ ч тус улсад нэмэгдэх хандлагатай байгаа юм. Хэдийгээр зарим боловсруулах үйлдвэрүүдэд уналт ажиглагдаж байгаа ч ирэх он гэхэд Хятадын хар тугалгын нийлүүлэлт дотоодын зах зээлд эрэлтээс давна гэж шинжээчид тооцоолж байна.

Энэ оны есдүгээр сард хар тугалгын үйлдвэрлэлт өдрийн 14.033 тонн болж 7,7 хувиар өссөн билээ. Харин жилийн хэмжээнд авч үзвэл үйлдвэрлэлт 19,3 хувиар нэмэгджээ. Тус улсын хувьд 2010 оны эхний есөн сарын хэмжээнд 3,06 сая тонн хар тугалга үйлдвэрлэсэн нь өмнөх жилийн нийт хэмжээнээс 4,5 хувиар илүү байгаа аж.

Одоогийн байдлаар нэг тонн хар тугалга Лондоны бирж дээр 2247 ам.доллараар арилжаалагдаж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж