Эдийн засгийн хямралын сайн тал: Цэвэр агаар

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн хямралын сайн тал: Цэвэр агаар

Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралд нэгэн сайн тал байжээ. Энэ нь сүүлийн арван жилийн турш байнга өсч байсан нүүрсхүчийн хийн хэмжээ өнгөрсөн онд буурсан байна. Гэхдээ таамаглаж байснаас харьцангуй бага хэмжээгээр буурсан гэдгийг сүүлийн судалгаа харуулжээ. Түлшинд органик гаралтай бүтээгдэхүүн ашигласнаас ялгардаг хүлэмжийн хий дэлхийн цаг уурын дулааралд нөлөөлж байгаа билээ. Харин эдийн засаг доройтолд орсоны дараа үйлдвэрүүд зогсож, иргэд онгоц, автомашинаар зорчих зэрэг нь багассан байна. Үүний ачаар нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2009 онд 1,3 хувиар буурсан аж. АНУ-д л гэхэд 2009 онд хорт хийн ялгаруулалт долоон хувиар буурсан аж.

Судалгаанаас харахад дотоодын нийт бүтээгдэхүүн болон байгаль орчны бохирдол хоорондоо байнга холбоотой байжээ. Өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 34 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулсан нь өмнөх оныхоос 453 сая тонноор бага байгаа юм. Хэдийгээр 2009 онд нүүрсхүчлийн хий бага ялгарсан байгаа ч 2000 оны төвшнөөс 25 хувиар илүү байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж