“Мizuno” олимпийн аваргыг хувцаслана

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

“Мizuno” олимпийн аваргыг хувцаслана

Ерөнхийлчөгч Ц.Элбэгдорж төрийн айлчлалдаа спортынхныг заавал төлөөлөл болгон авч явах болсонд тамирчид ам сайтай байгаа гэнэ. Өнгөрсөн аравдугаар сард тэрбээр Бүгд Найрамдах Финлянд Улсад төрийн айлчлал хийхдээ Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, шинэхэн дэлхийн аварга Ц.Хонгорзул нарын мэргэн бууч бүсгүйчүүдийг батгаасан бол хоёр хоногийн өмнө өндөрлөсөн Япон дахь айлчлалд нь спортынхныг төлөөлж олимпийн аварга Н.Түвшинбаяр явжээ. Финляндын айлчлалын үеэр О.Гүндэгмаа баатар бууны сум үйлдвэрлэгч “Лапуа” компани хамтран ажиллах гэрээ байгуулж, дэлхийн шилдэг сум үйлдвэрлэгчид манай тамирчныг 2012 оны Лондонгийн олимп хүртэл ивээн тэтгэхээр болсон бол энэ удаа Японы алдарт “Mizunо” брэнд Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаярыг дэмжихээ амлажээ. Сонирхуулахад, Ерөнхийлөгчийн Японд хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд дуучин Б.Болд мөн багтсан байна.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж