Б.Гантогтох гарьд улс төрд хүч үзэх үү?

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Б.Гантогтох гарьд улс төрд хүч үзэх үү?

Спортынхон улс төрд хөл тавих нь өдгөө тийм ч сонин үзэгдлийн нэг биш болсон бололтой. Саяхан болсон МАХН-ын их хурал хийгээд тус хуралд зориулсан арга хэмжээг дархан аварга Б.Бат-Эрдэнэ, даян аварга Г.Өсөхбаяр, аварга Д.Сумъяабазар тэргүүтэй бөхчүүд чимж суусан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Ардчилсан намын ҮЗХ-ны хуралд улсын гарьд Б.Гантогтох тун идэвхитэй оролцож харагдав. Дархан аварга Х.Баянмөнхийн хүү, гарьд Б.Гантогтох албан ёсоор зодог тайлаагүй ч бөхийн дэвжээгээ нэгэнт орхиод цөөнгүй жил болж байгаа. “Үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнд ёс бус зүйл их байна” хэмээн эрс шийдэмгүй хэлж орхиод баяр наадамдаа хүртэл зодоглохгүй байхаар шийдэж зүрхэлсэн тэрбээр нэг хэсэг чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа өнгөрсөн жил өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш олны анхаарлаас холдуухан байсан гарьд Б.Гантогтох гэнэт ажил хэрэгч төрхтэйгөөр Ардчилсан намын ҮЗХ дээр гарч ирсэн нь улс төрийн сонирхол, үзэл бодолдоо анхаарал тависных биз ээ.

Б.Баясах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж