Эту шийтгүүлж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Эту шийтгүүлж магадгүй

“Интер Милан”-ы довтлогч Самуэль Эту өөрийн хийсэн зохисгүй үйлдлийнхээ улмаас шийтгүүлж магадгүй болоод байна. “Кьево” багтай хийсэн тоглолтын үеэр эсрэг багийн хамгаалагч Бостьян Сезарын толгойг цохисон нь тоглолтын бичлэгт орсон байна.

Тоглолтын 38 дахь минутад тус хоёр тоглогч маргалдсан бөгөөд Сезар эхэлж Этугийн нүүр рүү хөнгөн цохисон байна. Түүнийх нь хариуд Камерун довтлогч маань эргэж хараад Сезарын толгой руу нь дэлсээд авчээ.

Этугийн хувьд “Интер Милан”-ы хамтаар амжилт дүүрэн тоглож байгаа бөгөөд Аваргуудын лиг болон лигийнхээ аваргыг хүртсэн. Тэр одоо зүй ёсоор багийнхаа лидер болоод байна. Учир нь багийн бусад түлхүүр тоглогчид нь гэмтэл бэртлийн асуудлаас болж форм муутай тоглосоор байгаа билээ. Тэрбээр энэ улиралд багийнхаа төлөө нийт 17 гоолыг оролцож буй тэмцээнүүддээ ороод байгаа юм.

Италийн Сери А лиг энэ жилээс эхлэн тоглолтын бичлэг ашиглаж, шийдвэр гаргах дүрэм гаргасан бөгөөд энэ дүрмийн эхний шийтгүүлэгч нь Жилардиньо юм. “Фиорентина”-гийн довтлогчийг гараараа гоол хийсэн гэж үзэн хоёр тоглолтоор шийтгэсэн билээ. 

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж