Б.Амархүү эх орондоо ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Б.Амархүү эх орондоо ирнэ

Оросын “Премьер Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү тун удахгүй эх орондоо ирэх гэж байна. Хамтлагийнхаа ажлаас болоод хэсэг хугацаанд Монголдоо ирж чадахгүй байсан дуучин Б.Амархүү энэ сарын сүүлээр ирэх аж. Тэрбээр энэ удаад “Гурван охин” хамтлагтай хоёр шинэ дууныхаа бичлэгийг хийлгэхээр ирж байгаа юм. “Премьер Министр” хамтлаг нь өнгөрсөн сард Европын орнуудад аялан тоглолт хийсэн учир дуучин Б.Амархүү “Татар ажиллагаа” киноны нээлт болон “Миний дуунууд-2010” тоглолтод оролцож чадаагүй байна. Ямартай ч энэ сарын сүүлээр эх орондоо ирж фэнүүдтэйгээ уулзахаар төлөвлөөд байгаа гэнэ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж