Саудын ван АНУ-д эмчлүүлэхээр явжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Саудын ван АНУ-д эмчлүүлэхээр явжээ

Саудын Арабын ван Абдалла бин Абдель Азиз эмч нарын зөвлөмжийн дагуу энэ даваа гаригт АНУ-д эмчлүүлэхээр ниссэн тухай Саудын нийслэл дэх найдвартай эх сурвалжаас авсан мэдээндээ үндэслэн "Аль-Жаазира" дамжуулсан байлаа.

Наян зургаан настай хааны бие ес хоногийн өмнөөс тавгүйрхэж эхэлжээ. Шинжилгээ үзлэгээр түүнд нурууны үеийн мөгөөрс элэгдсэн гэх онош тавиад хэвтрийн дэглэмд эмчилсэн аж.  Өнгөрсөн баасан гаригт нурууны өвчин ихэссэн учраас Фейсал вангийн нэрэмжит Эр-риядийн эмнэлэгт нэмэлт шинжилгээ хийжээ. Ван өвчтэй байгаа учраас Эр-Риядад хийх айлчлалаа Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак хойшлуулсан байлаа.

Өнгөрсөн лхагва гаригт Саудын ван өөрийн дүү жонон Бадра бин Абделийн хүсэлтээр түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, хүү Митаб жононг Үндэсний гвардийн командлагчаар томилжээ. Үндэсний гварди нь армийн бүрэлдэхүүнд ордог ч шууд ванд захирагддаг. Түүнийг эрх баригч дэглэмийн дотоодын аюулгүй байдлыг хангах үүднээс 1951 онд байгуулжээ. Мөн хаан ширээ залгамжлагч жонон Султан бин Абдель Азиз  Мороккод амарч байснаа энэ ням гаригт нутагтаа ирсэн байв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж