“Майами Хит”-ийн хурцадмал байдал

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

“Майами Хит”-ийн хурцадмал байдал

Энэ зун дэлхийн спортын ертөнцөд олны анхаарлыг зүй ёсоор татсан “Майами Хит” баг орчин цагийн “Их гурвал”-ыг багтаа бий болгосон ч одоогоор гавьтай амжилт үзүүлэхгүй байна. NBA-ын улирал эхлээд багууд 13-14 тоглолт хийгээд байгаа энэ үед нарлаг Майамигийн баг найм хожиж, тав хожигдоод байгаа.

Тэдний муу тоглолтын шалтгааныг олон янзаар тайлбарлаж байгаа ч хамгийн үнэнд дөхөх нь төвийн тоглогч муутай нь холбоотой аж. Самбар дор ширүүн тэмцэлтэй тус лигт “Хит”-ийн өндрүүд бусад багуудаас олон талаараа дутуу юм. Гарааны төв Жоул Энтони нь ямар ч туршлагагүй, хамгаалалт нь сайн биш. Энэ зун Леброныг даган багт ирсэн Илгаускас самбарт шахах талдаа дутагдалтай гэх мэт өөлөх зүйл олон бий.

Тус багийн сэлгээний довтлогч, самбараас бөмбөг авалтын лидерүүдийн нэг Удонис Хаслем нь гэмтжээ. Энэ нь тэдний хүчийг улам сулруулах нь тодорхой. Хаслемын хувьд зүүн хөлийнхөө шөрмөсийг гэмтээсэн бөгөөд Бүх оддын тоглолтын дараагаар талбайдаа эргэн гарах гэнэ. Түүнийг мэс засалд ч орж болзошгүй гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.

Удонис Хаслем энэ улиралд дунджаар 8.0 оноо,, 8.2 самбраас бөмбөг авалтыг энэ улирлын 13 тоглолтдоо дунджилж байгаа аж. Түүний хувьд “Хит”-ийн хамгаалалтын цөм нь билээ. Түүнийг орлох хүн багт нь байхгүй учраас Зидрунас Илгаускасын талбайд өнгөрүүлэх минут ихэсч, мөн Леброн Жеймс хүчний довтлогчийн байрлалд шилжих магадлал их болж байна.

Чөлөөт агент болоод байгаа Эрик Дампьер ямар нэг багтай гэрээгүй байгаа ч, багийн эзэн Пат Райли түүнийг төдийлөн сонирхохгүй байгаа гэнэ. Мөн “Майами Хит” залуу холбогч Марио Чалмерсыг оролцуулан ахмад туршлагатай холбогч авах солилцоо хийхээр төлөвлөөд байгаа гэсэн мэдээлэл байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж