Филиппиний Булусан галт уул дэлбэрч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Филиппиний Булусан галт уул дэлбэрч эхэлжээ

Өнгөрсөн ням гаригт тус улсын нийслэл Манила хотоос 380 км-ийн зайд байдаг Булусан галт уул хүчтэйгээр дэлбэрч эхэлсэн байна. Галт уулын хавийнхан өөрсдөө тэндээс нүүж байгаа гэнэ.

Булусаны дэлбэрэлтийн үнс, тоос хоёр мянган метрийн өндөрт гарсан ба тэндхийн оршин суугчид сандран нүүцгээж байна.  Филиппиний онцгой байдлын яам Сорсогон мужид дүрвэгсдийн түр хугацааны лагерийг босгож эхэлсэн байна. Галт уулын дэлбэрэлтээс хэлмэгдсэн хүмүүсийн талаар мэдээлэл байхгүй. Аврагч нарыг гаргаж байгаа армийн төлөөлөгчийн хэлж байгаагаар дүрвэгсдийн тоо 80 мянгад хүрч магадгүй гэнэ.

Булусан галт уул нь тус улсын нутагт байдаг 23 идэвхтэй галт уулын нэг бөгөөд энэ удаагийн дэлбэрэлт нь тэр хавийн засаг захиргааны хувьд гэнэтийн тохиолдол болов.

Өнгөрсөн сарын сүүлчээр Ява арлын Мерапи галт уул дэлбэрч, 400 хүн амь насаа алдсан байна. Нийт 400 мянган хүн тэр хавиас дүрвэсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж