АНУ-ын индианчуудад нөхвөр олгоно

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

АНУ-ын индианчуудад нөхвөр олгоно

АНУ-ын индианчуудад 4,6 тэрбумын нөхвөрийг тэдний газар нутгийг ашиглан ашигт малтмал олборлож байсныхаа төлөө олгохоор болсон тухай Associated Press дамжуулж байна.

Уг мөнгийг төлөх асуудлын маргааныг шүүхийн бус замаар тохиролцон шийдсэн байв. Африк гаралтай америкчууд ба индианчууд нөхвөрийг шүүхээр гаргуулахаар хандсан байв.

"Америкийн уугуулууд алс тэртээ АНУ-ын Засгийн газрын гаргасан алдааны төлөөх нөхвөрийн мөнгийг бүрэн дүүрэн авна гэдэгт нь бид итгэлтэй байх ёстой” гэж Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пилози мэдэгдлээ. Бүгд найрамдах намынхан нөхвөрийн мөнгө гаргахын эсрэг байлаа.

Эдгээр мөнгө нь фермерүүдэд тэдний газар нутгийг ашигласны төлөө олгох юм. Тухайлбал, 1887 онд нефть, байгалийн хий олборлож эхэлсэн учраас 300 мянган индианчууд газар нутгаа орхин нүүж байлаа. 1887 оны Дауэсийн хуулиар индианчуудын газрыг цагаан арьстнуудын эзэмшлийн компаниудад өгсөн байв.

Газар нутгийг гэр бүл бүрт хуваарилсан байсан ба газрыг ашигласан нөхвөрийг бараг төлөөгүй үлдээсэн гэж индианчуудын төлөөлөгч хэлж байна.

Өнгөрсөн жилд ерөнхийлөгч Барак Обама индианчуудын лидерүүдийг Цагаан ордонд урин тэдний амнаас үнэн хэргийг сонсохыг хүссэн билээ. Тэр бага хуралд АНУ-д бүртгэлтэй 564 индиан омгийнхноос тус бүр нэг хүн ирсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж