Өрхийн үйлдвэрлэлийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Өрхийн үйлдвэрлэлийг дэмжлээ

Төв аймгийн  нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос гишүүдийнхээ өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Өрхийн үйлдвэрлэл 2010” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ өдөрлөгт захиргаа аж ахуй, лабортори, сэхээн эрчимт эмчилгээ, мэдрэл уламжлалын тасгийнхан  зэрэг  100 гаруй ажиллагсдын 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн оролцлоо. Өдөрлөгийн хүрээнд Ц.Должинсүрэн эрхлэгчтэй лаборторийн тасгийн хамт олон тэргүүлж  өрхийн үйлдвэрлэлийг дэмжигч хамт олон өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Харин дэд байранд сэхээн эрчимт эмчилгээний  Нансалмаа эрхлэгчтэй хамт олон “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэгч бизнес эрхлэгч” хамт олон өргөмжлөл мөнгөн шагналаар, захиргаа аж ахуйн тасгийн инженер Ю.Оюунчимэгийн урласан “Чоно” бүтээл нь  шилдэг бүтээл өргөмжлөл хүртлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж