Улаан загалмайнхан цусаа өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Улаан загалмайнхан цусаа өгчээ

МУЗН-ийн 12 дугаар их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог тус хуралд хот, хөдөөгийн нийт 435 төлөөлөгч мандатаар оролцож буй юм.  Улаан загалмайнхан их хурлаараа МУЗН-ийн эрхзүйн байдлын тухай хууль, дүрэмд өөрчлөлт оруулж, “Стратеги-2015”-аа хэлэлцэн батлахын сацуу МУЗН-ийн ерөнхийлөгч,  удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох ажээ. МУЗН-ийн их хуралд оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн авлагагүй донорын уриалгыг дэмжиж өнөө өглөө Цусны төвд очиж цусаа өгсөн байна. Төлөөлөгчдөөс 48 нь цусаа бэлэглсэн байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж